Search This Blog

Saturday, June 21, 2014

"Тус хэзээд эргэж ирдэг" BBBKorea

Сайн байна уу? 
Та "BBBKorea" гэж сонсож байсан уу? 
Энэ байгууллага нь Дэлхийн 19-н хэлээр хоногийн 24 цагийн турш хэлний бэрхшээл тулгарсан хүмүүст орчуулгийн тусламж утсаар өгдөг бөгөөд одоогоор БНСУлсад л хэрэгжиж байгаа үйлчилгээ юм. Эдгээр 19-н хэлний дунд Монгол хэл маань ч байдаг. Миний бие энэхүү байгууллагад Монгол хэлний орчуулагч :)
Хэлний бэрхшээлтэй тулгарсан хүмүүс утсаар холбогдон үнэ төлбөргүй орчуулгийн үйлчилгээ авах боломжтой. Орчуулагч нарын хувьд тухайн орны хэлээр мэргэшсэн солонгос хүн, мөн солонгос хэлний дээд түвшний мэдлэгтэй гадаад хүн өөрийн орны хэлрүү орчуулга хийж өгдөг. Утсаар орчуулга хийдэг учир орчуулагч нар өөрийнхөө өдрийн аль цагт завтай байдгаа харгалзан цагаа сонгож болдог учир ямар нэгэн асуудал нээх байдаггүй. 
САЙН дурын орчуулгын ажилтан учир ямар нэгэн цалин мөнгө, урамшуулал авдаггүй Ч өөрийн мэдэх хэлээрээ тусламж шаардлагатай хүмүүст туслаж өгснөөр ТЭДГЭЭР хүмүүсээс "БАЯРЛАЛАА" гэдэг үг сонсох нь миний хувьд маш том цалин буюу УРАМ байдаг :)
Миний хувьд ихэнхи дуудлага эмнэлэг, цагдаагийн газраас буюу Цагдаагийн газрын солонгос ажилтнуудаас их ирдэг... 
"Сайн байна уу? 

Уучлаарай Монгол хэлний орчуулагч мөн үү?  гээд л ... 

Саяхан ирсэн нэг дуудлагийн талаар гэнэт бичмээр санагдлаа.
  
5 сарын хэдэнд ч билээ дэ нэг өдөр би автобусанд явж байлаа. Цаг нэлээн орой болцон нар бол бүүр жаргачихсан.. 
Гэтэл гэнэт утас дугарлаа. Утсаа харсан BBBKorea. Солонгос хүн ярьж байна аа. Нэг хөдөө цэргийн ангиас ярьж байна.. Энд нэг Монгол залуу гээд л... 
Би ч анх гайхлаа. 
ЮУ? цэргийн анги? Монгол залуу? гэх асуултууд толгойд орж ирж байлаа. Тэгээд учрийг мэдэхээр нөгөөх Монгол залуутай холбогдлоо. Тэр залуу хэд хоногийн өмнө тэнд байдаг нэг үйлдвэрт ажилд орсон юм байна л да. Тэр хавьд нь дэлгүүр хоршоо бараг байдаггүй хөдөө газар... Тэгээд тэр өдөр ажил нь гайгүй эрт тарахаар нь дэлгүүр орж тамхи гээд ойр зуурын юм авах санаатай гарж л дэ. Тэгээд явсны эцэст дэлгүүрч олж зорьсон зүйлсээ аваад буцаад үйлдвэрлүүгээ явжээ. Гэтэл буцах замд нар ч жаргаж, ирсэн замаасаа төөрч яваад тэнд байдаг цэргийн ангид яваад оччихжээ. 
Гадаад хүн, дээр нь хэл мэдэхгүй болохоор тэд гайхах, хардах зэрэгцэн  BBBKorea-руу залгаж л дэ. Энэ бүхнийг тэр солонгос хүнд хэлэхэд ойлгон тайвширч
"Аа ийм учиртай байсан юм уу? Бид буруу ойлгожээ. Энд нэг үйлдвэр байдаг юм. Тэгвэл бид хүргээд өгий"... гэж билээ. 



Нэг ч гэсэн хүнд туслаж буруу ойлголтыг нь засаж өгсөндөө өөртөө тэрүүхэн тэндээ баярлаж байж билээ хэхэ :D Хүнд чадлаараа туслах сайхан. 
Би "Тус хэзээд эргэж ирдэг" гэдэг үгэнд ИТГЭДЭГ.



Хэлний бэрхшээл тулгарвал BBBKorea -руу залгаарай.
Утас: 1588-5644 Монгол хэл 17
http://www.bbbkorea.org/

2014 он 6 сар 
Сөүл хот 

No comments:

Post a Comment