Search This Blog

Tuesday, November 29, 2011

Харвардын Оюутнууд либерал дэмийрлийн эсрэг

Америкийн санхүү, эдийн засгийн удирдлагын гол хөдөлгөгч хүчийг бэлтгэдэг Харвардын их сургуулийн оюутнууд орчин үеийн микро, макро эдийн засгийн онолын хамгийн нэртэй нийтлэлч, сурах бичиг зохиогч Грегор Мэнкью-гийн алдарт “Economics 10” лекц, семинарыг хаясан байна. Оюутнууд энэхүү хичээл нь бодит байдлаас дэндүү хөндий бөгөөд нийгмийн асуудлууд, эдийн засгийн үндсийн талаархи бүрэн ойлголтыг өгч чадахгүй байгаад оршино гэж мэдэгджээ.

Грегор Мэнкью-д хаягласан нээлттэй захидал
“Harvard Talk Politics”-оос: ( “Economics 10”-ийг хаягсадаас)

Хүндэт профессор Мэнкью!

Өнөөдөр бид таны “Economics 10”  хичээлийг хаяж байгаа нь эдийн засгийн курс дэхь зөв биш, зүй зохисгүй зүйлсэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа хэрэг юм. Эдгээр зохисгүй зүйлс нь оюутнууд, их сургууль болон нийгэмд зүй бусаар нөлөөлж байгаад бидний санаа зовж байгаа байна.

Харвардын оюутнуудын хувьд бид эдийн засгийн онолын суурь хичээл болгон цаашид бидний судлах төрөл бүрийн хичээлүүд, тухайлбал эдийн засгаас удирдах арга барил, хүрээлэн буй орчноос улс төр зэргийг судлах суурь үндэс болох чухал хичээл гэж үзэн “Economics 10” курсыг сонгон авсан билээ. Үүний оронд бид нар эдийн засгийг хэт явцуу, хязгаарлагдмал үзэл бүхий курсыг авсан бөгөөд хэрвээ үүнийг дагах юм бол өнөөгийн манай нийгмийн асуудал бүхий үр дүн багатай эдийн засгийн хэт шударга бус системтэйгээ л цаашид оршин тогтнох болно гэж үзэж байна.

Төрөл бүрийн эдийн засгийн загваруудын давуу болон сул талуудыг судлах нь эдийн засаг судлал нь өөртөө заавал агуулж байх ёстой. Таны хичээл дотор эрдэм шинжилгээний эх үүсвэрүүдээс татсан ишлэл, анхдагч эх үүсвэрийн талаар огт дурдаагүй байгаа нь бид нарт цаашид судалгаа хийхэд боломж муутай болж байна. Адам Смитийн эдийн засгийн онолын суурь болон тулгуур хэрхэн бүрэлдсэн, Кейнсийн онол ч тэр маш бүрхэг ойлголттой л байна.
Эдийн засгийг эхнээсээ л цогцоор нь авч үзэхэд анхаарал тавих нь эхлэн үзэж буй 700-аад оюутанд цаашдын эдийн засгийн хичээлүүдийн судалгаанд нь суурь болох учраас маш чухал. “Economics 10” хичээлээс татгалзсанаар олон оюутан цаашид хичээллэх боломжгүй болно. Энэ курс нь эдийн засаг, эколог, төрийн удирдлага зэргийг судалж байгаа оюутнуудад зайлшгүй хэрэгтэй. Мөн нийгмийн ухааны оюутнуудын суурь хичээл болох ёстой Стивен Марголины “Эдийн засгийн критик ирээдүй” хичээлийг зөвхөн 2 жилд нэг л удаа зааж байгаа. Олон оюутнууд эдийн засгийн аналитик ойлголтыг хүмүүнлэгийн боловсролын нэг хэсэг байхыг хүсэж байна. Үүнээс гадна “Economics 10” нь эдийн засгийн цаашид үзэх курсуудыг үр дүнтэй судлахад тун хэцүү болгож байна. Цогц биш, зөвхөн нэг л үзлийг суурь болгон баримталж байгаагаас бусад салбар луу ороход хэт түвэгтэй болж байна.

Харвардыг төгсөгчид нь дэлхий даяар санхүүгийн байгууллагууд болон улс төрийн бодлого бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ Харвард нь өөрийн оюутнуудад эдийн засгийн өргөн болон гүн гүнзгий мэдлэгийг олгож чадахгүй байгаа бол энэ нь даамжран дэлхийн санхүүгийн системд нөхөж болшгүй хохирол учруулна. Сүүлийн 5 жилийн дэлхийн санхүүгийн хямрал, цохилт нь үүний хангалттай баталгаа болж өгч байна.

Бид өнөөдөр дээд боловсрол нь даяаршсан БУЛААЛТ-ын нэг хэсэг байхын эсрэг Бостоны эсэргүүцлийн маршид нэгдэн гудамжинд гарч байна. “Economics 10” нь хэт нэг талыг барьж Америк дахь эдийн засгийн хэт шударга бус байдлыг магтан дуулж байгаад бид нар эсэргүүцлээ илэрхийлэн таны хичээлийг хаяж байна. Эдийн засгийн суурь онолд анхаарал тавихгүй байгааг эсэргүүцэн, Америкийн эдийн засгийн шударга бус байдлыг өөрчлөхийг хүсэж буй хөдөлгөөнд бид нэгдэж байна. Профессор Мэнкью, бид ирээдүйдээ санаа зовсны үндсэн дээр таны хичээлийг хаясан болохийг сайн бодож үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн
“Economics 10”-ын оюутнууд

Saturday, November 26, 2011

Happy Independence Day of Mongolia

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласаны баярын мэнд хүргэе!

Шүдэнз худалдагч охин

Цас будран байсан тэр нэгэн шинэ жилийн өмнөх өдрийн тэсгэм хүйтнийг хэлэх үү. Ийм өвлийн хүйтэн үдэш хөл, толгой нүцгэн бяцхан охин гудамжаар гэлдрэн алхана. Үнэндээ гэрээсээ гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон тэр хуучин гутал нь хөөрхий охинд тус болж чадсангүйТэр гутлыг өмнө нь охины ээж өмсч байсан гэж бодохоор ямар том, томдсон гутал байсан нь тодорхой юм. Хурдтай давхин явсан хоёр сүйх тэргэнд хэрэндээ дайруулчихгүй юмсан гэж бодон зам хөндлөн гүйж гарах үед нь өнөө муу гутал нь хөлнөөс нь сугаран унагачихжээ.
Гутлынхаа өрөөсөнг эрээд хайгаад олсонгүй.  Нөгөө өрөөснийг нь танихгүй хүүхэд булааж аваад алга болжээ.  Хөөрхий охины хоёр хөл нь даарсандаа хөхийж мэнчийгээд, улаан юм болжээ.  Хуучирсан хормогчны халаасанд нь хэдэн хайрцаг чүдэнз байх бөгөөд нэгийг гартаа барин бүх л өдөржин зарах гэж явсан боловч ганц ч хайрцаг чүдэнз зарсангүй, даан ч гаслантай ажээ.  Мөрөө шүргэм намирсан сайхан шаргал үсийг нь цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийгээ сайхан гэж яахин мэдэх билээ. Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ.  Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ.  Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ.  Тэнд хөлөө атиран суулаа.  Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал аав маань намайг зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.
Гар нь б
үр бээрч орхижээ. Өчүүхэн чүдэнзний цог гарыг нь бүлээцүүлж яаж чадах вэ. Юу ч гэсэн чүдэнз зурж, гараа дулаацуулья гэж зоригложээ.  Нэг ширхэг чүдэнз зүрх гарган аваад зурвал дүрсхийн асаад тун ч таатай байв. Чүдэнз жижигхэн лаа мэт гэрэл гарган асч, охин гараа ээн байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим чавгаар алаглуулан дүүргэсэн таваг харагдав.  Гэнэт бүр ч гайхалтай юм боллоо.  Өнөөх галуу нуруу руугаа шаасан хутга сэрээтэйгээ босч, ухасхийн шалан дээгүүр гуйван дайван гүйв. Галууг ядуу охин руу ирж явтал гай болж чүдэнз унтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүйтэн зэгэл хана бахь байдгаараа байж байлаа.
Охин дахин нэг чүдэнз зурав. Тэгтэл Христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнт сайхан чимэг гялалзуулсан сүлд модны өмнө сууж байлаа.  Түүний чимэг нь тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимэглэлээс илүү сүртэй, сайхан, үзэмжтэй байлаа.  Гацуурын ногоон мөчир дээр мянга мянган гэрэл ярайн, дэлгүүрийн үзмэрийг чимэн байдаг өнгө өнгийн зураг, чимэглэл охины өөдөөс ширтэв. Нэг бяцхан жаал хүрч ирээд гараас нь барьж автал чүдэнз унтрах нь тэр. Гэрэл нь улам улам дээшээ болсоор гэнэт тодхон галалзах од болон хувираад одны нэг гэрэлт мөр үлдээн, тэнгэрт харвав. Нас бараад тийм их удаагүй энэ орчлон дээр охиныг бусдаас хайрлаж байсан эмэг эх нь од , харвахад “Од харвахад нэг хүн бурхан болдог” гэж хэлсэн болохоор “Хэн нэгэн үхлээ дээ” гэж бодов.  Охин дахин нэг чүдэнз хананд зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлэх гэрэл гэгээний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй, энэрэнгүй бөгөөд энхрий хайртай эмэг эх нь гарч ирэв. Охин тэр даруй, “Эмэг эх минь намайгаа аваач дээ. Намайгаа аваач. Чүдэнз унтрах л юм бол түрүүний халуун пийшин шиг, түрүүний амттай сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхарна шүү дээ. Намайгаа бушуухан аваач” гэж хашгирав.
Эмэг эхийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн чүдэнзээ хурдан хурдан зурсаар байлаа. Чүдэнз дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг эх нь хэзээ ч ийм сүртэй сайхан байгаагүй байжээ. Охиныг гэрэл гэгээ, баяр баясгалангаар гийгүүлэн, гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадаггүй, хүйтэн болдоггүй, айх аюулгүй оронд хүрэх нь тэр…
Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны нар ч
үдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ. Тэрээр бараг бүтэн хайрцаг чүдэнз зурсан байв.Хүмүүс “Хөөрхий дулаацах л гэж дээ гэлцэнэ.  Гэвч ямар гайхамшигтай юм үзсэнийг, ямар сайхан ертөнцөд эмэг эхтэйгээ хамт шинэ оныг угтсаныг нь хэн ч мэдсэнгүй.

Ханс Кристиан Андерсон “Шүдэнз худалдагч охин”