
Грегор Мэнкью-д хаягласан нээлттэй захидал
“Harvard Talk Politics”-оос: ( “Economics 10”-ийг хаягсадаас)
Хүндэт профессор Мэнкью!
Өнөөдөр бид таны “Economics 10” хичээлийг хаяж байгаа нь эдийн засгийн курс дэхь зөв биш, зүй зохисгүй зүйлсэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа хэрэг юм. Эдгээр зохисгүй зүйлс нь оюутнууд, их сургууль болон нийгэмд зүй бусаар нөлөөлж байгаад бидний санаа зовж байгаа байна.
Харвардын оюутнуудын хувьд бид эдийн засгийн онолын суурь хичээл болгон цаашид бидний судлах төрөл бүрийн хичээлүүд, тухайлбал эдийн засгаас удирдах арга барил, хүрээлэн буй орчноос улс төр зэргийг судлах суурь үндэс болох чухал хичээл гэж үзэн “Economics 10” курсыг сонгон авсан билээ. Үүний оронд бид нар эдийн засгийг хэт явцуу, хязгаарлагдмал үзэл бүхий курсыг авсан бөгөөд хэрвээ үүнийг дагах юм бол өнөөгийн манай нийгмийн асуудал бүхий үр дүн багатай эдийн засгийн хэт шударга бус системтэйгээ л цаашид оршин тогтнох болно гэж үзэж байна.
Төрөл бүрийн эдийн засгийн загваруудын давуу болон сул талуудыг судлах нь эдийн засаг судлал нь өөртөө заавал агуулж байх ёстой. Таны хичээл дотор эрдэм шинжилгээний эх үүсвэрүүдээс татсан ишлэл, анхдагч эх үүсвэрийн талаар огт дурдаагүй байгаа нь бид нарт цаашид судалгаа хийхэд боломж муутай болж байна. Адам Смитийн эдийн засгийн онолын суурь болон тулгуур хэрхэн бүрэлдсэн, Кейнсийн онол ч тэр маш бүрхэг ойлголттой л байна.
Эдийн засгийг эхнээсээ л цогцоор нь авч үзэхэд анхаарал тавих нь эхлэн үзэж буй 700-аад оюутанд цаашдын эдийн засгийн хичээлүүдийн судалгаанд нь суурь болох учраас маш чухал. “Economics 10” хичээлээс татгалзсанаар олон оюутан цаашид хичээллэх боломжгүй болно. Энэ курс нь эдийн засаг, эколог, төрийн удирдлага зэргийг судалж байгаа оюутнуудад зайлшгүй хэрэгтэй. Мөн нийгмийн ухааны оюутнуудын суурь хичээл болох ёстой Стивен Марголины “Эдийн засгийн критик ирээдүй” хичээлийг зөвхөн 2 жилд нэг л удаа зааж байгаа. Олон оюутнууд эдийн засгийн аналитик ойлголтыг хүмүүнлэгийн боловсролын нэг хэсэг байхыг хүсэж байна. Үүнээс гадна “Economics 10” нь эдийн засгийн цаашид үзэх курсуудыг үр дүнтэй судлахад тун хэцүү болгож байна. Цогц биш, зөвхөн нэг л үзлийг суурь болгон баримталж байгаагаас бусад салбар луу ороход хэт түвэгтэй болж байна.
Харвардыг төгсөгчид нь дэлхий даяар санхүүгийн байгууллагууд болон улс төрийн бодлого бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ Харвард нь өөрийн оюутнуудад эдийн засгийн өргөн болон гүн гүнзгий мэдлэгийг олгож чадахгүй байгаа бол энэ нь даамжран дэлхийн санхүүгийн системд нөхөж болшгүй хохирол учруулна. Сүүлийн 5 жилийн дэлхийн санхүүгийн хямрал, цохилт нь үүний хангалттай баталгаа болж өгч байна.
Бид өнөөдөр дээд боловсрол нь даяаршсан БУЛААЛТ-ын нэг хэсэг байхын эсрэг Бостоны эсэргүүцлийн маршид нэгдэн гудамжинд гарч байна. “Economics 10” нь хэт нэг талыг барьж Америк дахь эдийн засгийн хэт шударга бус байдлыг магтан дуулж байгаад бид нар эсэргүүцлээ илэрхийлэн таны хичээлийг хаяж байна. Эдийн засгийн суурь онолд анхаарал тавихгүй байгааг эсэргүүцэн, Америкийн эдийн засгийн шударга бус байдлыг өөрчлөхийг хүсэж буй хөдөлгөөнд бид нэгдэж байна. Профессор Мэнкью, бид ирээдүйдээ санаа зовсны үндсэн дээр таны хичээлийг хаясан болохийг сайн бодож үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүндэтгэсэн
“Economics 10”-ын оюутнууд