Search This Blog

Showing posts with label Оюутан. Show all posts
Showing posts with label Оюутан. Show all posts

Friday, June 20, 2014

“Оюутан нас”


“Оюутан нас”

Зөөлөн зөөлөн салхи нь
Шихүүн агаад хүйтэн
Зүггүй насны минь дурдатгал
Жирийн боловч содон.
Мэдлэг гэдэг их далайн уснаас
Магад бид дуслыг л балган буй
Маргааш гэлгүй яг одоо эхлэвээс
Мөрөөдлөө бид биелүүлж чадна.
Мандах нар шингэх сар
Мөнхийн агаад хувирашгүй
Миний бидний зорисон зам
Мятрашгүй болоод мохошгүй.
Шинэ Монголыг бүтээлцэх
Шилдэг мэргэжилтнүүд болоод
Эх орон таньдаа бид
Эргээд удахгүй очно оо.
Очно оо Монгол минь таньдаа бид очно
Олон арван эрдэмийн дээжистэй
Одоохон удахгүй очно оо бид...


Г. Өнөрцэцэг

2013.12.18 Сөүл хот